Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Заавал хэвшүүлэх 21 дадал” ном иргэдэд хүрсээр байна

Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачлагыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг орон даяар өрнүүлж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Заавал хэвшүүлэх 21 дадал” ном иргэдэд хүрсээр байна
“Заавал хэвшүүлэх 21 дадал” ном иргэдэд хүрсээр байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд иргэдийн эрүүл байх идэвх санаачлагыг дээшлүүлж, тэдэнд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадлыг олгох замаар хамтран ажиллаж, эрүүл иргэнийг төлөвшүүлэхийн төлөө “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг орон даяар өрнүүлж байгаа.

Энэхүү “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний гарын авлага болох “Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хуваарилалтын дагуу хэвлэлтээс хүлээн авч, өрх бүрт түгээн “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэдэд тайлбарлан таниулж, эдгээр дадлуудыг амьдралд хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой болохыг ухуулан хэвшүүлэх ажлуудыг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд зохион байгуулж эхэллээ.

Түлхүүр үг:“Заавал хэвшүүлэх 21 дадал” ном иргэдэд хүрсээр байна
Хуваалцах