Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Заавал судлах хичээлийн жагсаалтыг баталжээ

Дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг баталсантай холбогдуулан гаргасан уг жагсаалтад Монголын түүх, Монгол хэл бичиг, найруулга зүй, Хүний хөгжил, харилцааны ёс зүй, Сэтгэлгээний түүх, соёл гэсэн хичээлүүд багтжээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Заавал судлах хичээлийн жагсаалтыг баталжээ
Заавал судлах хичээлийн жагсаалтыг баталжээ. Зураг: МҮОНРТ

БШУ-ны сайдын А/285 дугаар тушаалаар бакалаврын ерөнхий суурь чиглэлийн заавал судлах хичээлийн жагсаалтыг баталсан байна. Дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг баталсантай холбогдуулан гаргасан уг жагсаалтад Монголын түүх, Монгол хэл бичиг, найруулга зүй, Хүний хөгжил, харилцааны ёс зүй, Сэтгэлгээний түүх, соёл гэсэн хичээлүүд багтжээ.
Эдгээр хичээлийг заавал сонгон судлах ёстой аж. Дээрх хичээлүүдийг судласнаар эх хэлээрээ логик дэс дараалалтай, үндэслэлтэй товч тодорхой, үнэн зөв амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадвартай болох, Монголын түүхийн нэгдсэн сурвалж бичгүүдийг тоймлон дүгнэж, хөгжилд нөлөөлсөн дотоод гадаад хүчин зүйлсийн талаар шүүмжит дүгнэлт хийх түүнийгээ нотлон мэтгэлцэх, бүтээлч сэтгэлгээ, хувийн зохион байгуулалт, өөрийгөө хянах чадвар, багаар ажиллах чадварт суралцана гэж үзжээ.

Хуваалцах