Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Заазуур” эцгийн шүүх хурал хойшлогдлоо

Таван настай балчирхан төрсөн хүүгээ онц хэрцгийгээр тамлан заазуурдсан эцгийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүх дээр болох байсан ч хойшлогдлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Заазуур” эцгийн шүүх хурал хойшлогдлоо
“Заазуур” эцгийн шүүх хурал хойшлогдлоо. Зураг: МҮОНРТ

Таван настай балчирхан төрсөн хүүгээ онц хэрцгийгээр тамлан заазуурдсан эцгийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүх дээр болох байсан ч хойшлогдлоо.

Хүний ёсонд баймгүй үйлдлийг гаргасан 46 настай Н.Довчинсүрэнг гэгчийг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй улмаас ийнхүү шүүх хурал энэ сарын 29-ны 13:00 цаг хүртэл хойшлогдоод байгаа аж.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу ямар ч хэрэг үйлдсэн бай сэжигтэн яллагдагч өмгөөлөгчөөр үйлчлүүлэх эрхтэй гэсэн заалтыг үндэслэн түүнийг өмгөөлөгчтэй шүүгдэх ёстой гэж шүүх үзсэн байна.

Түлхүүр үг:Заазуур эцэг Н.Довчинсүрэн
Хуваалцах