Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Задгай бууз, банш эрсдэл дагуулж буйг анхааруулав

Сүүлийн үед хүнсний зах, дэлгүүрүүд килограммаар савласан бууз, баншийг ихээр борлуулах болсон.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Задгай бууз, банш эрсдэл дагуулж буйг анхааруулав
Задгай бууз, банш эрсдэл дагуулж буйг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед хүнсний зах, дэлгүүрүүд килограммаар савласан бууз, баншийг ихээр борлуулах болсон. Иргэд ч мөн худалдан авч хүнсэндээ хэрэглэх нь нэмэгдэж байна. Хэдийгээр килограммын бууз, банш ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэ хямд ч эрсдэл дагуулж байгааг мэргэжлийнхэн хэллээ. Тодруулбал, ихэвчлэн ямар мах, гурилаар хэн, хаана хийсэн нь тодорхойгүй байдаг. Тиймээс иргэд үүнд анхаарал болгоомжтой хандаж эрүүл мэндээ хамгаалахыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Худалдаа, Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Л.Гэрэлмаа санууллаа.

Хуваалцах