Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Задгай талбайн худалдаа эрхэлдэг 4700 орчим иргэнийг вакцинжуулна

"Нарантуул" олон улсын төвд 8000 орчим түрээслэгч худалдаа, үйлчилгээ эрхлэн иргэдэд үйлчилж байгаагаас задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн вакцинжуулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Задгай талбайн худалдаа эрхэлдэг 4700 орчим иргэнийг вакцинжуулна
Задгай талбайн худалдаа эрхэлдэг 4700 орчим иргэнийг вакцинжуулна. Зураг: МҮОНРТ

"Нарантуул" олон улсын төвд 8000 орчим түрээслэгч худалдаа, үйлчилгээ эрхлэн иргэдэд үйлчилж байгаагаас задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн вакцинжуулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна.

ХХААХҮ-ийн сайдын З.Мэндсайхан задгай талбайн худалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, нэн даруй буюу гуравдугаар сарын 30-ны өдөр бүрэн вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлүүллээ.

Мөн цаашид бусад худалдааны зах, төвүүдэд ч өөрийн биеэр очиж иргэддээ халдвар хамгааллын дэглэмийг сахин эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхэд хамтдаа хичээхийг уриалах юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах