Загас агнахаар тавьсан 30 ширхэг эзэн холбогдогчгүй тор хураан авчээ
Уг шалгалтаар загас агнахаар хууль бусаар тавьсан 30 ширхэг эзэн холбогдогчгүй тор хураан авч 270 орчим загас нууранд буцааж тавилаа
Мэдээллийн алба

Хар ус нуур орчмын УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар Хар нуур, Хар-Ус нууруудад хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар загас агнахаар хууль бусаар тавьсан 30 ширхэг эзэн холбогдогчгүй тор хураан авч 270 орчим загас нууранд буцааж тавилаа.
Нуурын мөсний зузаан 55 см, цаг агаар өдөртөө 25-28 хэм хүйтэн шөнөдөө 30 хэмийн хүйтэн байгаа ажээ.


Эх сурвалж: БОАЖЯ


















