Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Загас агнуурын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

Японы Фукушима Дайчи цөмийн байгууламжийн хонгилд агуулагдаж байгаа усан сангаас цацраг идэвхээр бохирлогдсон ус далайн ай савд шүүрч байгаа явдлаас шалтгаалан Фукушима засаг захиргааны нэгжийн загас агнуурын бүхий л үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Загас агнуурын  үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо
Загас агнуурын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Японы Фукушима Дайчи цөмийн байгууламжийн хонгилд агуулагдаж байгаа усан сангаас цацраг идэвхээр бохирлогдсон ус далайн ай савд шүүрч байгаа явдлаас шалтгаалан Фукушима засаг захиргааны нэгжийн загас агнуурын бүхий л үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо. 170 гаруй төрлийн загаснаас дээж аван шинжилгээнд хамруулснаар 40 орчим хувь нь хордсон байж болох талтай гэсэн дүгнэлт гараад байгаа юм байна.

300 тонн цацраг идэвхт бохир ус шүүрсэн гэсэн мэдээлэл цацагдснаар загас агнуурын бүхий л үйл ажиллагааг цуцалсан аж. Хэдийгээр 2011 оны 3-р сараас эхлэн цацраг идэвхийн бохирдол, тэр дундаа бохир усны асуудал яригдсаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл далайн амьд биетүүдэд болоод хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдээлэл харьцангуй бүрхэг байгаа юм. Орон нутгийн загасчид уг цөмийн байгууламжийн үйл ажиллагааг хариуцагч байгууллагаас гаргаж байгаа батлан даалт, нотолгоо мэдээлэлд итгэх итгэлээ алдаж, судлаачидтай хамтран өөрсдийн далайн амьдралыг судлах болжээ.

Хуваалцах