Загас барихаар явж байгаад усанд осолджээ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Цастын нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 35, аймгийн төвөөс баруун урд зүгт 147 км-т/ “Орхон” голын усанд Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б тавдугаар сарын 8-ны 18:00 цагийн орчим загас барихаар явж байгаад осолдсон тухай дуудлага иржээ.
Мэдээллийн алба

Тавдугаар сарын 8-ны 19:00 цагт дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, цагдаагийн 1 алба хаагч, хамт явсан 4 иргэн, нийт 12 хүн, 2 автомашин, 1 нохойтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.