Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Загас их хэмжээгээр үхжээ

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас Туул голд загас их хэмжээгээр үхсэн гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Голын ус болон үхсэн загаснаас дээж авч лабораторид шинжилсэн байна. Туул голын хамгаалалтын бүсэд замбараагүй газар олголт хийгдсэнээс голын ус хурах талбайг багасгаж улм

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Загас их хэмжээгээр үхжээ
Загас их хэмжээгээр үхжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас Туул голд загас их хэмжээгээр үхсэн гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийжээ.

Голын ус болон үхсэн загаснаас дээж авч лабораторид шинжилсэн байна.

Туул голын хамгаалалтын бүсэд замбараагүй газар олголт хийгдсэнээс голын ус хурах талбайг багасгаж улмаар урсацын хэмжээнд сөргөөр нөлөөлсөн нь загаснууд хүчилтөрөгчийн дутагдалд орж үхэхэд хүргэсэн байна.

Одоогоор Туул голын гүн устай хэсэгт загасыг зөөж шилжүүлэн, тухайн газар болон боогдсон газарт хүчилтөрөгч оруулах зорилгоор цооног гаргажээ.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт тосгон болон түүнээс дээш хэсэгт ийнхүү загас их хэмжээгээр үхсэн байжээ.

Хуваалцах