Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Загас сонирхогчид Шувуут нууранд хаясан барилгын хог, хаягдлыг сайн дураараа цэвэрлэв

Хан-Уул дүүргийн Шувуут нууранд барилгын хог, хаягдал их хэмжээгээр хаяснаар нуурын загас устах аюулд орж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Загас сонирхогчид Шувуут нууранд хаясан барилгын хог, хаягдлыг сайн дураараа цэвэрлэв
Загас сонирхогчид Шувуут нууранд хаясан барилгын хог, хаягдлыг сайн дураараа цэвэрлэв. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн Шувуут нууранд барилгын хог, хаягдал их хэмжээгээр хаяснаар нуурын загас устах аюулд орж байна” гэсэн мэдээллийн дагуу Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэргэжилтнүүд энэ сарын 10-нд очиж ажиллажээ. Түүнчлэн загас сонирхогчид болон “Пажеро” клубын гишүүд, “Big fish” загасны хэрэгслийн дэлгүүрийн хамт олон Шувуут нуурын хогийг шүүж, зайлуулах ажлыг сайн дураараа зохион байгуулж ажиллаж байгаа юм байна.

Тус нуурын загасыг зөөвөрлөх ажлыг эхлүүлсэн бөгөөд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн аквариумд алгана загас зургааг байршуулсан байна. Мөн Шувуут нууранд барилгын хог, хаягдал хаясан талаарх гомдол мэдээллийг хууль хяналтын байгууллагад мэдэгджээ.

Хуваалцах