Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Загастай”-н давааны замыг түр хугацаагаар хаалаа

Завхан аймаг Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг Загастайн даваа зам буюу Мөрөн-Улиастай чиглэлийн А1102 дугаартай авто замд /Улиастай сумаас 35км/-т шар усны үеэр буусны

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Загастай”-н давааны замыг түр хугацаагаар хаалаа
“Загастай”-н давааны замыг түр хугацаагаар хаалаа. Зураг: МҮОНРТ

Завхан аймаг Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг Загастайн даваа зам буюу Мөрөн-Улиастай чиглэлийн А1102 дугаартай авто замд /Улиастай сумаас 35км/-т шар усны үеэр буусны улмаас замын зорчих хэсэг эвдэрч, HOWO маркын автомашин замын хажуу руу унаж замын зорчих хэсэг сэтэрсэн нөхцөл байдал үүссэн байна.

Иймд Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн эвдэрсэн замын зорчих хэсгийг сэргээн засварлах хүртэл түр хугацаагаар хааж, пост гарган ажиллаж байгаа тул иргэдийг дээрх чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.

Хуваалцах