Загвар өмсөгч Э.Энхболд тайзыг хөл нүцгэн эзэгнэлээ
Загварын тайзнаас хувийн карераа эхэлсэн загвар өмсөгч Энбо буюу Э.Энхболд өнгөрсөн амралын өдөр Дархан минжийн загварын шоунд оролцжээ. Тэрээр тус шоуны үеэр тайзан дээр хөл нүцгэн гарч ирэн, олныг гайхшруулсан байна.
Мэдээллийн алба

Загварын тайзнаас хувийн карераа эхэлсэн загвар өмсөгч Энбо буюу Э.Энхболд өнгөрсөн амралтын өдөр Дархан минжийн загварын шоунд оролцжээ. Тэрээр тус шоуны үеэр тайзан дээр хөл нүцгэн гарч ирэн, олныг гайхшруулсан байна.
Хэдийгээр хөл нүцгэн байсан ч төрөлхийн халуухан залуу тэрээр асуудлыг хөнгөхөн шийдэж чаджээ. Хар оймст халуухан залуугийн хөл нүцгэн үзүүлбэр Дархан минжийн шоунд оролцсон бүсгүйчүүдийн зүрхийг булиглуулаад амжсан байна.
Дашрамд дуулгахад загвар өмсөгч Э.Энхболд өөрөөсөө эгчмэд бүсгүй болох Урлах -Эрдэм дээд сургуулийн багш, дизайнер Д.Отгонжаргал гэх бүсгүйг гэргийгээрээ сонгож, олон бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулаад нэгэн билээ. Тэрээр сонголтондоо үнэнч байж эхнэрээ араар нь тавьдаггүй гэж ам бардам хэлдэг гэнэ лээ.


















