Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний тавыг Монголд эмчилдэг болжээ

Монголчууд бид 39 өвчнийг зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний тавыг Монголд эмчилдэг болжээ
Зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний тавыг Монголд эмчилдэг болжээ. Зураг: МҮОНРТ

Монголчууд бид 39 өвчнийг зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай байдаг. Тэгвэл Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг дээрх 39 өвчлөлөөс 5-ыг нь эх орондоо хямд өртөг зардлаар эмчилдэг болоод байгаа юм. Өнөөдөр тус эмнэлэг шинээр нэвтрүүлсэн эмчилгээ, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулсан "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгууллаа.

Тархи, зүрхний судсан дотуурх мэс заслын эмчилгээг хоёр жилийн өмнө зайлшгүй гадаадад хамгийн багадаа 10 мянган доллараар хийлгэдэг байлаа. Тэгвэл одоо эх орондоо 2-3 сая төгрөгт багтаан хийлгэх боломж бүрдсэн. Одоогоор тус эмнэлгийнхэн ийм төрлийн мэс заслын үйлчилгээг 28 хүнд үзүүлээд буй юм байна. Мөн үүнээс дутахгүй олон төрлийн эмчилгээ үйлчилгээ нэвтэрчээ.

Тархины судсан дотуур хийгдэх мэс заслыг хэрвээ гадны улсад хийлгэвэл өвчтөнд багаар тооцоолоход 100-аад сая төгрөг шаардлагатай. Тэгвэл дээрх мэс заслыг эх орондоо 10-аад сая төгрөгт багтаан хийлгэдэг болжээ.

Хуваалцах