Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зайлшгүй шаардлагатай зарим өрхөд хүнсний багцын дэмжлэг үзүүллээ

Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төв 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Шуурхай штабын шийдвэр, Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн нарын зөвшөөрлийн дагуу БГД-ийн 5-р хорооны нутагт байрлах Бэгдү хотхоны 65-р байрны 30 өрхөд "Хүнс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зайлшгүй шаардлагатай зарим өрхөд хүнсний багцын дэмжлэг үзүүллээ
Зайлшгүй шаардлагатай зарим өрхөд хүнсний багцын дэмжлэг үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төв 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Шуурхай штабын шийдвэр, Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн нарын зөвшөөрлийн дагуу БГД-ийн 5-р хорооны нутагт байрлах Бэгдү хотхоны 65-р байрны 30 өрхөд "Хүнсний багц" хүргэлээ.

Өнөөдрийн байдлаар тус хотхоны оршин суургчдаас Иргэдэд үйлчлэх төвийн 1800-1222 дугаарын утсанд ирүүлсэн санал хүсэлтүүдийг нягтлаж судлан, 65-р байрны 144 өрхөөс хүнсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай 98 өрхийг тусламжид хамруулаад байна. /2020 оны 12-р сарын 31-ны өдрөөс хойш удаан хугацаанд хөл хорионы хамгаалалтад байгаа байр/

Түүнчлэн дүүргийн 9-р хорооны өрх толгойлсон 1 иргэн, 23-р хорооны гэр нь галд өртсөн 1 айл, 12-р хорооны харьяат хүндээр өвдсөн 1 иргэнд зохих зөвшөөрлийн дагуу хүнсний тусламжийн багцыг хүргэж ажиллалаа.

Эх сурвалж: БГД ЗДТГ

Хуваалцах