Зайнаас мэс засал хийжээ
Хятадын Тяньжин хотын хойд нутгийн эмнэлэгт 36 настай эмэгтэй өвчтөнд хийсэн ортопедийн мэс засал дөрвөн цаг үргэлжилж амжилттай өндөрлөсөн байна.
Мэдээллийн алба

Урд хөршийн Бээжин хотын эмч нар өнгөрсөн мягмар гарагт 5G сүлжээний утасгүй технологи ашиглан 136 км хол зайд орших эмнэлгийн өвчтөнд хагалгааны роботын тусламжтай мэс засал хийсэн талаар CCTV мэдээллээ.
Тодруулбал, Хятадын Тяньжин хотын хойд нутгийн эмнэлэгт 36 настай эмэгтэй өвчтөнд хийсэн ортопедийн мэс засал дөрвөн цаг үргэлжилж амжилттай өндөрлөсөн байна. 5G интернэт холболтоор дуу дүрс дамжуулсан дээрх мэс заслыг Бээжингийн Жишитан эмнэлгийн мэргэжилтнүүдийн удирдлага дор Тяньжиний Нэгдүгээр төв эмнэлэгт хийж гүйцэтгэжээ.


















