Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Зайрмаг идвэл тархины эд эс сэргэдэг ажээ

Лондон хотын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнууд хүйтэн амттан буюу зайрмагийг идвэл сэтгэл гутралаас ангижрах маш сайн зүйл гэдгийг тогтоожээ. Тэд туршилт явуулсан бөгөөд тэр үеэр сайн дураар оролцогчдод бага хэмжээний зайрмаг идүүлжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зайрмаг идвэл тархины эд эс сэргэдэг ажээ
Зайрмаг идвэл тархины эд эс сэргэдэг ажээ. Зураг: МҮОНРТ

Лондон хотын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнууд хүйтэн амттан буюу зайрмагийг идвэл сэтгэл гутралаас ангижрах маш сайн зүйл гэдгийг тогтоожээ. Тэд туршилт явуулсан бөгөөд тэр үеэр сайн дураар оролцогчдод бага хэмжээний зайрмаг идүүлжээ.
Дараа нь мэргэжилтнүүд соронзон резонанст томографийн тусламжтайгаар тэдний уураг тархинд ямар өөрчлөлтүүд орж байгааг судласан гэнэ. Гэгтэл зайрмаг баяр баяслыг мэдрэх асуудлыг хариуцдаг уураг тархины тэр хэсгүүдэд нэлээдгүй идэвхжил өгч байсан аж. Эрдэмтэд нэг халбага зайрмаг идэхэд л уураг тархины үйл ажиллагаа сайжран, тухайн хүн хөгжилтэй болдог гэдгийг тогтоожээ.

Хуваалцах