Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зайрмаг худалдаалж буй ААН иргэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд зайрмаг савлаж байна

нийтийн эзэмшлийн гудамж талбайд ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй иргэд, зайрмаг худалдаалдаг түц, павильонуудад хяналт шалгалт хийлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зайрмаг худалдаалж буй ААН иргэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд зайрмаг савлаж байна
Зайрмаг худалдаалж буй ААН иргэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд зайрмаг савлаж байна. Зураг: МҮОНРТ


Баянгол дүүргийн 14, 7, 8, 15-р хороодод нийтийн эзэмшлийн гудамж талбайд ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй иргэд, зайрмаг худалдаалдаг түц, павильонуудаа хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар зайрмаг худалдаалж буй аж ахуйн нэгж иргэд нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд зайрмаг савладаг, угаалга цэвэрлэгээ хийх нөхцөлийг бүрдүүлээгүй, зайрмагийн түүхий эдүүд нь баталгаажилтгүй, шошгын стандартын шаардлага хангаагүй зэрэг зөрчил илэрлээ. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж цаашид нийтийн эзэмшлийн гудамж талбайд хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байх талаар албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах