Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зах худалдааны төв, орон сууц, гэр хорооллууд, хогийн цэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ

Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Нийслэлийн онцгой комисс өглөө 08:00 цагт шуурхай хуралдсан. Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр УБЗАА-ны удирдлагууд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зах худалдааны төв, орон сууц, гэр хорооллууд, хогийн цэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ
Зах худалдааны төв, орон сууц, гэр хорооллууд, хогийн цэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ. Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Нийслэлийн онцгой комисс өглөө 08:00 цагт шуурхай хуралдсан. Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр УБЗАА-ны удирдлагууд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, Нийслэлийн мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга А.Нарантуяа, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, УБЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнүүдтэй шуурхай хуралдаж яаралтай авч хэрэгжүүлэх чиглэлүүдээр холбогдох албаныханд үүрэг болголоо.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зах худалдааны төв, орон сууц, гэр хорооллууд, хогийн цэгүүд, үхсэн малын сэг зэмд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг яаралтай зохион байгуулах үүргийн хүрээнд томоохон худалдааны төвүүдийн нийт 165 газарт хяналт шалгалт хийж нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 41 тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйжүүлэлтийн аж ахуйн нэгжүүдийг 16:00 цагт цуглуулан нэгдсэн зохион байгуулалтад оруулан шуурхай арга хэмжээ авахаар боллоо.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Хуваалцах