Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд 20:00 цаг хүртэл ажиллана

Улсын онцгой комиссын 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор коронавируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор 04 дүгээр сарын 03-наас 18-ны өдрийг хүртэл үйлчилгээний газрууд болох ресторан, лоунж, саун,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд 20:00 цаг хүртэл ажиллана
Зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд 20:00 цаг хүртэл ажиллана. Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комиссын 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор коронавируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор 04 дүгээр сарын 03-наас 18-ны өдрийг хүртэл үйлчилгээний газрууд болох ресторан, лоунж, саун, бассейн, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, амралт сувиллын үйл ажиллагааг түр зогсоох, зах худалдааны төв, бусад үйлчилгээний газруудыг 20:00 цаг хүртэл ажиллуулахаар тогтоосон.

Энэ хугацаанд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээнээс бусад төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн нэг дор таваас дээш хүн цуглуулахгүй байх дэглэм журмыг чанд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг бүх шатны Онцгой комиссын дарга, гишүүдэд үүрэг болголоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах