Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зах, худалдааны төвүүд ариутгал, цэвэрлэгээг хангалтгүй хийж байна

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх байгууллага үүдэндээ халуун хэмжигч төхөөрөмж, гар ариутгагч байршуулах шаардлагатай гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зах, худалдааны төвүүд ариутгал, цэвэрлэгээг хангалтгүй хийж байна
Зах, худалдааны төвүүд ариутгал, цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. Зураг: МҮОНРТ

Зах, худалдааны төвүүд ариутгал, цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх байгууллага үүдэндээ халуун хэмжигч төхөөрөмж, гар ариутгагч байршуулах шаардлагатай гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санууллаа. Учир нь шинэ халдвар ахуйн замаар халдварладаг байж болзошгүйг ДЭМБ-аас анхааруулж байна.

Албан байгууллагууд болон зах, худалдааны төвүүд эрүүл ахуйн дэглэм сахиж байгаа эсэхэд шалгалт хийхэд 50 гаруй хувь нь хангалтгүй дүн авчээ. Тухайлбал, захын худалдаачид нэгдсэн журмаар амны хаалт зүүгээгүй, цэвэрлэгээ, ариутгал хийгээгүй гэх зөрчил илэрсэн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга н.Баярболд ингэж ярилаа.

Зөвлөмжийн дагуу хот хороондын чиглэлийн 500 гаруй нийтийн тээврийг бүрэн ариутгаад байна.

Хуваалцах