Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зах, худалдааны төвүүд зогсоолоо нэмэгдүүлж эхэллээ

Сар шинийн баярыг угтан зах худалдааны төвүүдийг чиглэсэн түгжрэлийг бууруулахад тодорхой зохицуулалтыг цаг алдалгүй хийсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зах, худалдааны төвүүд зогсоолоо нэмэгдүүлж эхэллээ
Зах, худалдааны төвүүд зогсоолоо нэмэгдүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярыг угтан зах худалдааны төвүүдийг чиглэсэн түгжрэлийг бууруулахад тодорхой зохицуулалтыг цаг алдалгүй хийсээр байна. НИТХ-ын дарга А.Баярын гаргасан уриалгыг аж ахуй нэгжүүд дэмжиж уртасгасан цагаар ажиллаж байна. Түүнчлэн сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвийн ачаалал нэмэгдэж, зогсоол хүрэлцэхгүй, ойр орчимд түгжрэл үүсэж байгаа учир зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд мөн аж ахуй нэгжүүдтэй хамтран дараах байршилд зогсоол нэмэгдүүлж, нээгээд байна.

  • Сүнжин гранд

  • Урт цагааны зогсоол

  • Тэнгэр плаза (Тэсо)

  • 3,4 хороолол (13 сургууль)

  • Чингис зочид буудал (урд зогсоол)

Хуваалцах