Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн нэмэгдэж байна” гэх цаг үеийн асуудалтай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүдийн төлөөллийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүллээ
Зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн нэмэгдэж байна” гэх цаг үеийн асуудалтай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүдийн төлөөллийг 2020 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн бодит, тогтвортой үнээр худалдан борлуулах, үйл ажиллагаандаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар мэдэгдэл өглөө.

Мэдэгдэлд бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөн, хэрэглэгчдэд худал мэдээлэл хүргэж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага тооцохыг анхааруулав.

Эх сурвалж: ШӨХТГ

Хуваалцах