Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Захаб хотод газар хөдлөсний улмаас амиа алдсан хүний тоо 140 даваад байна

Орон нутгийн цагаар өнгөрсөн шөнө 21:00 цагийн үед Иран-Иракийн хилийн бүс орчмын Захаб хотод рехтирийн шаталбараар 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас амиа алдсан хүний тоо 145-д хүрээд байна гэж Иракийн төв телевиз мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Захаб хотод газар хөдлөсний улмаас амиа алдсан хүний тоо 140 даваад байна
Захаб хотод газар хөдлөсний улмаас амиа алдсан хүний тоо 140 даваад байна. Зураг: МҮОНРТ

Орон нутгийн цагаар өнгөрсөн шөнө 21:00 цагийн үед Иран-Иракийн хилийн бүс орчмын Захаб хотод рехтирийн шаталбараар 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас амиа алдсан хүний тоо 145-д хүрээд байна гэж Иракийн төв телевиз мэдээллээ.

Харин гэмтэж, бэртсэн хүний тоо 1400 даваад байгаа тухай тус улсын төв телевиз мэдээлж байна. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн төв нь нийслэл Багдад хотоос хойд зүгт 350 км-ийн зайд, 32 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Одоогоор гамшигт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээх, орон гэргүй иргэдийг түр хоргодох байраар хангах, тэдэнд анхан шатны тусламж үзүүлэх ажиллагааг тус улсын холбогдох албаныхан болон сайн дурын байгууллагынхан зохион байгуулж байна.

Мөн сүүлд авсан мэдээллээр эмнэлгүүд энэ гамшигт өртөж, яаралтай анхны тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байна гэсэн мэдээллийг бас өгч байна. Ирак улсын түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлт нь өнгөрсөн 2003 онд тус улсын Бам хотод бүртгэгдэж байжээ. Рехтирийн шаталбараар 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 26 мянган хүн амиа алдаж, 200 гаруй мянган хүн гэмтэж, бэртэж байсан юм.

Хуваалцах