Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Захиалагчийн албаны чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв”-д шилжүүллээ

Барилга захиалагчийн албадыг татан буулгаж, үйл ажиллагааг нь “Барилгын хөгжлийн төв”-д шилжүүлснээр холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн актад өөрчлөлт оруулах шаардлагагүй юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Захиалагчийн албаны чиг үүргийг  “Барилгын хөгжлийн төв”-д шилжүүллээ
Захиалагчийн албаны чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв”-д шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжид захиалагчийн хяналт хийх чиг үүрэг бүхий Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Барилга захиалагчийн алба, орон тоог татан буулгаж, тэдгээрийн хэрэгжүүлж байсан чиг үүргийг орон тоогоор нь “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүллээ. “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь барилгын норм, дүрэм, стандарт боловсруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгын ажилд захиалагчийн хяналт тавих, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Барилга захиалагчийн албадыг татан буулгаж, үйл ажиллагааг нь “Барилгын хөгжлийн төв”-д шилжүүлснээр холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн актад өөрчлөлт оруулах шаардлагагүй юм.

Хуваалцах