Захиалгаар бөхөн агнажээ
Бусдын захиалгаар олон тооны бөхөнг агнажээ
Мэдээллийн алба

Хууль бусаар бөхөн агнасан таван иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийг мөрдөн шалгахаар томилогдсон ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаад иржээ. Гэмт хэрэгтнүүд Ц гэх эмэгтэйн захиалгаар их хэмжээний бөхөнг агнаж, эврийг нь салгаж авсан нь тогтоогдсон гэж Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч н.Баярсүрэн хэллээ. Бөхөнгийн эврийг Хятад улсын иргэд өндөр үнээр худалдан авдаг байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтанд ороод байгааг холбогдох албаныхан хэллээ.


















