Захиргааны хэргийн шүүхийн талаар мэтгэлцэнэ
Улсын Дээд шүүхээс Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Моск Trail шүүхийн мэтгэлцээний тэмцээн”-ийг зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Улсын Дээд шүүхээс Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Моск Trail шүүхийн мэтгэлцээний тэмцээн”-ийг зохион байгуулахаар болжээ.
Хууль зүйн сургуулийн оюутнуудын хоорондох “Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээн”-ий тэмцээнийг ирэх тавдугаар сард хийх юм байна.
Тэмцээнийг Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид шүүх бөгөөд мэтгэлцээнийг дүгнэхдээ тайлбарлаж буй үйл баримтын үндэслэлт байдал, хууль хэрэглээ, онолын мэдлэг, асуулт тавьж, хариулт өгч, няцаах тайлбар гаргаж буй байдал, нотлох баримтыг үнэлж ашиглаж буй байдал, илтгэгчийн ур чадвар, багаар ажиллах чадвар, мэтгэлцээний соёл зэргийг харгалзан үзэх ажээ.


















