Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Захирлуудын англи хэлний шалгалтыг авч дууслаа

Төрийн өмчийн дөрвөн сургуулийн захирлуудын англи хэлний шалгалт түр хойшлоод байсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Захирлуудын англи хэлний шалгалтыг авч дууслаа
Захирлуудын англи хэлний шалгалтыг авч дууслаа. Зураг: МҮОНРТ

Төрийн өмчийн дөрвөн сургуулийн захирлуудын англи хэлний шалгалт түр хойшлоод байсан. Харин энэ шалгалтыг өчигдөр авсан байна. Шалгалтын материалыг өнөөдөр төрийн албаны салбар зөвлөлд хүлээлгэн өглөө гэж БШУЯ-ны стратеги төлөвлөлтийн газрын дарга Насанбаяр хэллээ. Төрийн албаны салбар зөвлөлөөс томилогдсон комиссын ажил ийнхүү дуусгавар болж байна. Төрийн албаны салбар зөвлөлд дүнг өргөн барьснаас хойш Төрийн албаны зөвлөл олон нийтэд дүнг мэдээлэх, нэр дэвшигчдийн авсан оноог танилцуулах үүрэгтэй. Эдгээр сургуулиудын захирлын суудалд нэр дэвшиж, шалгарсан тус тус нэг хүний нэрийг салбарын Сайдад өргөн барьснаар Сайд баталгаажуулж сургуулийн захирал томилогдох ёстой юм байна.Сонгон шалгаруулалтанд МУИС, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, ШУТИС, ХААИС-ийн захиралууд оролцсон юм.

Түлхүүр үг:шалгалт
Хуваалцах