Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Залилангийн гэмт хэргээс болгоомжлохыг анхааруулжээ

Тухайлбал, байр түрээслүүлнэ, нүүрс хямдаар олж өгнө гэх зэргээр иргэдийг залилсан хэд хэдэн тохиолдлыг цагаагийнхан шалгаж байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залилангийн гэмт хэргээс болгоомжлохыг анхааруулжээ
Залилангийн гэмт хэргээс болгоомжлохыг анхааруулжээ. Зураг: МҮОНРТ

Бусдад залилуулж эд мөнгөөрөө хохирохоос сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий газраас иргэдэд анхааруулж байна. Тухайлбал, байр түрээслүүлнэ, нүүрс хямдаар олж өгнө гэх зэргээр иргэдийг залилсан хэд хэдэн тохиолдлыг цагаагийнхан шалгаж байгаа аж. Манай иргэд хилийн чинадад ч залилан үйлдэж байна.

Хамгийн сүүлд гэхэд БНСУ-ын Сөүл хотын “Монгол таун”-д бусдыг залилсан хэрэг дээр ажиллаж байна гэж ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ч.Лхагвасүрэн хэллээ. Дээрх иргэн мөнгө гуйвуулах нэрээр одоогоор 80 орчим сая төгрөгийг бусдаас залилсан болох нь тогтоогдсон байна.

Хуваалцах