Залилангийн хэрэг хоёр гарчээ
Өчигдөр оройноос өнөө өглөө хүртэл цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1811 дуудлага, мэдээлэл иржээ.
Мэдээллийн алба

Өчигдөр оройноос өнөө өглөө хүртэл цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1811 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 60 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 47 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд золгүй байдлаар дөрвөн хүн нас барсан бол хулгайлах гэмт хэрэг 13, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх хоёр, залилан мэхлэх үйлдэл хоёр, танхайрах 11 гэмт хэрэг гарчээ. Зам тээврийн хэрэг 20, осол 24 гарч, 24 хүн гэмтсэн байна.


















