Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуу бөхчүүд ДАШТ-д оролцохоор хойд хөршийг зорив

Монголын чөлөөт бөхийн залуу тамирчид энэ сарын 16-22-нд ОХУ-ын Уфа хотод болох залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мордов.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуу бөхчүүд ДАШТ-д оролцохоор хойд хөршийг зорив
Залуу бөхчүүд ДАШТ-д оролцохоор хойд хөршийг зорив. Зураг: МҮОНРТ

Монголын чөлөөт бөхийн залуу тамирчид энэ сарын 16-22-нд ОХУ-ын Уфа хотод болох залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мордов. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд П.Дашцэрэн, 61 кг-д Р.Баттулга, 65 кг-д Э.Төгсжаргал, 74 кг-д О.Сүлдхүү, 79 кг-д Б.Мөнхдаваа, 92 кг-д А.Мягмарсүрэн, 97 кг-д Н.Баярбаатар, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Энхцэцэг, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д М.Мөнхгэрэл, 57 кг-д Б.Ганцэцэг, 65 кг-д Т.Энхжин, 72 кг-д Д.Цогзолмаа, 76 кг-д Б.Одбаг гэсэн 14 тамирчин хүч үзэх юм. Мөн дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр, Ц.Баярсайхан, Н.Баатар, М.Мөнхбат, Ё.Батдархан, Г.Амархүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана.

Ташрамд дуулгахад, Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин А.Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ С.Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Т.Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ А.Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.

Хуваалцах