Залуу дипломатчид франц хэл сурч байна
Францын гадаад бодлого, түүх, соёлын талаар мэдлэг, мэдээлэл олгоход чиглэж буйн зэрэгцээ залуу ажилтнууд сонирхсон сэдвээр франц хэлээр ярилцлага өрнүүлэх замаар хэлний практик хийх ач холбогдолтой юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх академид дипломат болон ёслолын франц хэлний хичээл зааж байна. Гурван сар үргэлжлэх уг хичээлийг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Г.Фэдо зааж байгаа бөгөөд ГХЯ, ҮХААЯ болон зарим ТББ-ын франц хэлтэй залуу ажилтнууд хамрагдаж байна.
Уг сургалтын зорилго нь Монголын залуу дипломатчдын ярианы болон бичгийн чадварыг сайжруулах, дипломат үйл ажиллагаа, олон улсын харилцааны салбарын франц үг хэллэг, нэр томьёог эзэмшүүлэх, Францын гадаад бодлого, түүх, соёлын талаар мэдлэг, мэдээлэл олгоход чиглэж буйн зэрэгцээ залуу ажилтнууд сонирхсон сэдвээр франц хэлээр ярилцлага өрнүүлэх замаар хэлний практик хийх ач холбогдолтой юм.


















