Залуу дугуйчид асрамжийн газрын бяцхан дүү нараа баярлуулна
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх "Залуу дугуйчин" клуб болон "Түгээлэн ундрага" ТББ хамтран хоёр дахь жилдээ асрамжийн газарт байрлах бяцхан дүү нараа баярлуулах гэж байна. Улаанбаатар хотоос 30 км зайд Хандгайтад байрлах хүүхдийн асрамжийн газарт дугуйгаар очих
Мэдээллийн алба

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх "Залуу дугуйчин клуб" болон "Түгээлэн ундрага" ТББ хамтран хоёр дахь жилдээ асрамжийн газарт байрлах бяцхан дүү нараа баярлуулах гэж байна. Улаанбаатар хотоос 30 км зайд Хандгайтад байрлах хүүхдийн асрамжийн газарт дугуйгаар очих бөгөөд бяцхан дүү нартаа гарын бэлэг өгч, дугуй унуулж нэг өдрийг цэвэр агаарт тоглож наадаж хамтдаа өнгөрүүлэх юм. Дээрх арга хэмжээ зургаадугаар сарын 8 буюу ням гарагт болох бөгөөд сонирхсон бүх л хүмүүс нэгдэж болох юм байна.
МЗХ-ны дэргэдэх "Залуу дугуйчин" клубын үйл ажиллагаа идэвхжиж, хүрээгээ улам тэлж, залуучууд ч нэгдэж спиртыг биш спортыг сонгож байгаа бөгөөд удахгүй "Залуу дугуйчин" клубын гишүүн Ч.Мөнгөндалай дөрөвдүгээр сарын турш Монгол орны баруун хязгаарын 5500 км замыг туулах аялалдаа гарах гэж байгаа юм. "Залуу дугуйчин" клуб долоо хоног бүрийн амралтын өдрөөр унадаг дугуйтай аялал зохион байгуулдаг бөгөөд аялал бүр өөр өөрийн онцлогтой, байгаль экологид ээлтэй, Туул гол орчмын хогийг цэвэрлэх сонирхол нэгтэй олон залуучуудтай танилцах, цэвэр агаарт нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлэх гэхчилэн сонирхолтой аяллуудыг зуны турш зохион байгуулдаг юм байна. "Залуу дугуйчин" клубт элсэх, нэгдэхийг хүсвэл ЭНД дарж орж болох юм байна.



















