Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуу эрдэмтэд сайдын нэрэмжит грант хүртлээ

2005 оноос БШУЯ дэмжин зохион байгуулж сайдын нэрэмжит залуу судлаачийн грантыг 100 гаруй шилдэг залуу судлаачдад олгосон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуу эрдэмтэд сайдын нэрэмжит грант хүртлээ
Залуу эрдэмтэд сайдын нэрэмжит грант хүртлээ. Зураг: МҮОНРТ

"Хүрэлтогоот Залуу судлаачдын эрдэм шинжилгээний" бага хурлыг жил бүр Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухааны Академи, "Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо", Шинжлэх Ухаан Технологийн Сан, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран зохион байгуулж ирсэн. Энэ эрдэм шинжилгээний бага хурал нь залуу эрдэмтдийг дэмжих уламжлалт ажлуудын нэг юм. Монголын "Залуу Эрдэмтэн Судлаачдын Хүрэлтогоот-2014" эрдэм шинжилгээний бага хуралд олон ахмад эрдэмтэн, багш нар уригдаж 500 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан бүтээлээрээ оролцож амжилттай зохион байгуулагдлаа. Уг эрдэм шинжилгээний бага хурал нь Нийгэм-Хүмүүнлэг, Геологи, газар зүй, Байгалийн ухаан, Техник технологи, Биологи, Хөдөө аж ахуйн, Анагаах ухаан салбар гэсэн чиглэлээр илтгэлийг хэлэлцүүлж шилдэг 12 залуу судлаач тус бүрт БШУ-ны сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн судалгааны грантыг олгодог. Залуу судлаачид БШУ-ны сайдын нэрэмжит судалгааны грантыг цаашид судалгаагаа хөгжүүлэх, онол, туршилт, үйлвэрлэлийн үр дүнгээ бататгах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцон туршлага судлах зэрэгт зориулан ашигладаг юм.

"Хүрэлтогоот - Залуу судлаачдын эрдэм шинжилгээний" бага хурлыг 2005 оноос БШУЯ дэмжин зохион байгуулж сайдын нэрэмжит залуу судлаачийн грантыг 100 гаруй шилдэг залуу судлаачдад олгосон байна. Эдгээр грантын эздийн 90 гаруй хувь нь эрдмийн зэрэг хамгаалж, шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа аж.

Хуваалцах