Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуу, эрдэмтэн судлаачдын бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

Залуу эрдэмтэн, судлаачид техник, технологийн салбарт хувь нэмрээ оруулах судалгаануудаа танилцуулж байна. Тэд газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжтой дохиолол, эрчим хүчний зардлаа бууруулах ухаалаг сүлжээ, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой талст гарган авахаар ажиллаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуу, эрдэмтэн судлаачдын бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Залуу, эрдэмтэн судлаачдын бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Залуу эрдэмтэн, судлаачид техник, технологийн салбарт хувь нэмрээ оруулах судалгаануудаа танилцуулж байна. Тэд газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжтой дохиолол, эрчим хүчний зардлаа бууруулах ухаалаг сүлжээ, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой талст гарган авахаар ажиллаж байна. Эдгээр судалгааны ажил, үр ашгийнх нь талаар бид залуу эрдэмтдийн “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлаас сурвалжиллаа.

Химийн аргаар талст ургуулах судалгааг Энэтхэг судлаачид 4 жилийн өмнө эхлүүлсэн. Тэгвэл бид эх орондоо химийн элемент, материалуудыг хольж талст ургуулж байна. Энэ судалгааны ажлыг ШУТИС-ийн сургалтын мастер М.Амгалан гүйцэтгэж байгаа юм.

Тэгвэл бас нэгэн бүтээлч судалгааг ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн цахилгаан техникийн салбарын дэд профессор, доктор н.Загдхорол хийж байна. Түүний судалгаа нь Итали улсад хэдийнэ нэвтэрсэн сэргээгдэх эрчим хүчний ухаалаг сүлжээ юм. Тэрбээр просюмер гэх зангилаан дахь цахилгаан химийн хураагуурын оновчлолыг судалж байгаа юм.

Бага хурлын үеэр Энэтхэгийн их сургуулийн профессор Кэндарпа Кумар Сарма “Би газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжийг хүн бүрт хүртээлтэй болгохоор судалгааны ажил явуулж байгаа. Компьютерыг ухаалаг болгох систем байршуулснаар газар хөдлөлтийг түрүүлж мэддэг болно гэсэн үг. Монгол Улсын хувьд уул уурхай, геологийн салбарт нь судалгааны ажлаа уялдуулж хамтран ажиллах боломж байна гэж харсан” хэмээн ярьж байв.

Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах