Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Залуу хүн” цуврал лекцийн дараагийн зочин хэн бэ?

“Залуу хүн” цуврал лекц гэхээр сонсоогүй, дуулаагүй залуучууд гэж үгүй байх. Монголын Залуучуудын Холбооноос зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа тус лекцийн энэ оны зочид урд жилүүдийнхээс нэлээдгүй онцлогтой бөгөөд шинэ өнгө төрхтэйгөөр лекцүүд тавигдаж байгаа юм.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Залуу хүн” цуврал лекцийн дараагийн зочин хэн бэ?
“Залуу хүн” цуврал лекцийн дараагийн зочин хэн бэ?. Зураг: МҮОНРТ

“Залуу хүн” цуврал лекц гэхээр сонсоогүй, дуулаагүй залуучууд гэж үгүй байх. Монголын Залуучуудын Холбооноос зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа тус лекцийн энэ оны зочид урд жилүүдийнхээс нэлээдгүй онцлогтой бөгөөд шинэ өнгө төрхтэйгөөр лекцүүд тавигдаж байгаа юм. Лекцийг сонсохыг хүсч байсан ч ирж амжаагүй залуучууд дараа нь Youtube-ээс нөхөн үзэж болохоороо онцлог юм. Долоо хоног бүрийн баасан гарагт нийт 10 удаа лекц тавигдах юм. Өмнөх дугаарын зочноор жүжигчин Б.Навчаа оролцож залууст инээд бэлэглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлсэн бол зургаа дахь дугаарын зочноор АНУ-ын Ерөнхийлөгч асан Жэймс Мэдисоны нэрэмжит мэтгэлцээний тэмцээний аварга, цомын эзэн Т.Баярцэцэг уригдлаа. Тэрээр “TPC” /(Гадаадад төгсөгчдийг Монголд ажилд зуучлах)/ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд "Өөрчлөлтийг өөрөөсөө" сэдвээр энэ сарын 4-ний 17:37 цагаас МЗХ-ны залуус танхимд лекц унших юм.

Хуваалцах