Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Залуу Хүн” цуврал лекцийн зочноор Б.Отгонбат уригдлаа

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу Хүн” цуврал лекцийн 6 дахь дугаар энэ баасан гарагт буюу 2016. 11. 11-нд болох гэж байна.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Залуу Хүн” цуврал лекцийн зочноор Б.Отгонбат уригдлаа
“Залуу Хүн” цуврал лекцийн зочноор Б.Отгонбат уригдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу Хүн” цуврал лекцийн 6 дахь дугаар энэ баасан гарагт буюу 2016. 11. 11-нд болох гэж байна. Энэ удаагийн зочоор “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын магистр Б. Отгонбат уригджээ. Тэрбээр “Жинхэнэ манлайлал” гэсэн сэдвээр лекц уншиж, гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжуудын талаарх залуусын сонирхсон бүх асуултад хариулах аж.

Б.Отгонбат 2005 онд “Глобал удирдагч сан”-г үүсгэн байгуулж, сангийнхаа хүрээнд 3000 орчим залуусыг АНУ-д тэтгэлэгтэй суралцуулан тав орчим сая ам.долларын тэтгэлгийн сан бүрдүүлж Монголын ирээдүйд хөрөнгө оруулсан яваа залуу юм. Түүний лекц МЗХ-ны Залуус танхимд үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй аж.

Өнгөрсөн долоо хоногийн зочноор бүжигчин Саруултөгс оролцож, залуустай чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Хуваалцах