Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Залуу хүн” цуврал лекцийн зочноор Д.Отгондалай уригджээ

Сүүлийн үед оюутан залуучуудын очих, сонсох дуртай лекцүүдийн нэг нь МЗХ-ноос зохион байгуулж буй “Залуу Хүн” цуврал болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Шивээ-Овоогийн уурхайчин залуустаа “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Ажлын бүтээмж” гэсэн сэдвүүдээр сонирхолтой лекц хүргэсэн бол энэ долоо хоногийн /2016.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Залуу хүн” цуврал лекцийн зочноор Д.Отгондалай уригджээ
“Залуу хүн” цуврал лекцийн зочноор Д.Отгондалай уригджээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед оюутан залуучуудын очих, сонсох дуртай лекцүүдийн нэг нь МЗХ-ноос зохион байгуулж буй “Залуу Хүн” цуврал болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Шивээ-Овоогийн уурхайчин залуустаа “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Ажлын бүтээмж” гэсэн сэдвүүдээр сонирхолтой лекц хүргэсэн бол энэ долоо хоногийн /2016. 10. 28/ зочноор “Рио-2016” наадмын олимпийн хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай уригдсан байна.

Д.Отгондалай тив, тивийн шилдгүүдтэй хүч үзэн "Рио-2016" олимпийн наадамд боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртэн Монгол түмнээ баярлуулсан бөгөөд Монгол Улсын тамирчдаас олимпийн медаль хүртсэн 26 дахь тамирчин, Монгол боксчдоос олимпийн медаль хүртсэн 7 дахь тамирчин юм.

Тэрбээр энэ удаад бага нас, спорттой холбогдсон замнал, Олимпийн хүнд тулаануудынхаа тухай болоод залуу хүний үзэл бодлоос хуваалцаж тун сонирхолтой чөлөөт ярилцлага өрнүүлэх гэнэ. Уг лекц залууст нээлттэй бөгөөд залуус өөрийн хүссэн асуултаа асууж, азтай үзэгч болох боломж ч байгаа аж.

Лекц энэ баасан гарагт буюу 2016.10.28-нд МЗХ-ны Залуус танхимд 17:00 цагт эхлэх юм байна.

Түлхүүр үг:“Залуу хүн” цуврал лекцийн зочноор Д. Отгондалай уригджээ
Хуваалцах