“Залуу Хүн” цуврал лекцийн зочноор хэнийг урих вэ?
Сүүлийн үеийн залуус мэдлэг боловсролыг хамгаас чухалж үзэх болжээ. Тиймээс ч залуус спирт биш спортыг сонгож, дэмий сэлгүүцэхийн оронд сонирхлын клубуудэд нэгдэж, чөлөөт цагаараа оюунлаг хүмүүсийн лекц сонсох,
Мэдээллийн алба

Сүүлийн үеийн залуус мэдлэг боловсролыг хамгаас чухалж үзэх болжээ. Тиймээс ч залуус спирт биш спортыг сонгож, дэмий сэлгүүцэхийн оронд сонирхлын клубуудэд нэгдэж, чөлөөт цагаараа оюунлаг хүмүүсийн лекц сонсох, хүсэл сонирхлоо хөгжүүлэхэд анхаарч, оюуны чадамжаа өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг нэгдүгээрт тавих болсон нь харагдаж байгаа.
Ийнхүү оюунлаг Монгол толгойг эрхэмлэх болсон залуус маань Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу Хүн” цуврал лекцийг андахгүй мэдэх болжээ. Энэ жилээс онлайн санал асуулгаар лекцийг зочныг тодруулж байгаа бөгөөд одоогоор Рояал академийн ерөнхий захирал Н.Учрал, “Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө” ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүн Ч.Батцэнгэл, Ю Эй Консалтинг, Ю Эй Пропэртиз ХХК-ий ерөнхий захирал А.Урангоо, МЗХ-ны дэргэдэх сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл, Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Дуучин Б.Амархүү нараар лекц уншуулах санал ирээд байгаа аж.



















