Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуу малчид туршлага солилцов

Монголын улаан Загалмайн хороо, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран залуу малчдын туршлага солилцох сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуу малчид туршлага солилцов
Залуу малчид туршлага солилцов. Зураг: МҮОНРТ

Монголын улаан Загалмайн хороо, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран залуу малчдын туршлага солилцох сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн 200 гаруй малчин оролцсон байна. Сүүлийн жилүүдэд залуу малчдын тоо харьцангуй багассаныг судалгаагаар тогтоосон. Мал маллаж буй малчин өрхийн ихэнх нь дунд болон түүнээс дээш насны хүмүүс байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм.

Малын тоо толгой өсч бэлчээрийн даац хэтэрсэн өнөө цагт малын ашиг шимийг хэрхэн нэмэгдүүлэх, цаашлаад фермер, хоршооны зохион байгуулалтад шилжих талаар мэдээллийг өгсөн нь онцлог зүйл байлаа гэж зөвлөгөөнд оролцогчид ярилаа.
Төвийн бүсийн аймгийн залуу малчид хоёр өдрийн турш хөдөлмөрийн баатар, гавьяат малчдын туршлагаас суралцсан байна.

Хуваалцах