Залуу улс төрчдийн чуулга уулзалт боллоо
2012 онд уг семинарт Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Батзандан оролцож байжээ. Ийнхүү 1988 оноос хойш жил бүр зохиогдож ирсэн уг семинарын цар хүрээ жилээс жилд нэмэгдэж байгаа нь Монголыг олон улсад таниулах таатай боломж нээгдэж байгаа хэрэг юм.
Мэдээллийн алба

АНУ болон Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд хамтран зохион байгуулдаг шинэ залуу улс төрчдийн 23 дахь удаагийн уулзалт семинар АНУ-ын Хавай мужийн Хонолулу хотод болж өнгөрлөө. Уг семинарт нийгэмд байр сууриа эзэлсэн залуу улс төрчид оролцдог бөгөөд энэ удаа Монгол Улсаа төлөөлж БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Т.Мөнх-Очир оролцжээ.


Семинараар “Ази-Номхон далайн бүс нутгийн Нийгэм эдийн засгийн шилжилт” сэдвийг хэлэлцсэн бөгөөд уулзалтад оролцсон Төлөөлөгчид Монголын хөдөө аж ахуйг сонирхож цаашид амжилт олох боломжтой салбар гэж дүгнэсэн байна. Түүнчлэн сүүлийн таван жилд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, дэлхийд дээгүүрт тооцогдох боломжтой том ордууд илэрч буйг сонирхож байлаа. 2012 онд уг семинарт Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Батзандан оролцож байжээ. Ийнхүү 1988 оноос хойш жил бүр зохиогдож ирсэн уг семинарын цар хүрээ жилээс жилд нэмэгдэж байгаа нь Монгол улсыг олон улсад таниулах таатай боломж нээгдэж байгаа хэрэг юм.


















