Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуу өрхийг малжуулжээ

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн таван сумын 25 залуу өрхийг малжуулжээ. Хөтөлбөрийн хүрээнд залуу малчин өрхүүд бог, бод нийлсэн 1325 малтай болсон байна. Мөн энэхүү 25 малчин өрх гэр бүлийнхнийхээ хамт 14 хоногийн хугацаатай сүү цагаан идээ, бизнес төлөвлөгөө б

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуу өрхийг малжуулжээ
Залуу өрхийг малжуулжээ. Зураг: МҮОНРТ

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн таван сумын 25 залуу өрхийг малжуулжээ.

Хөтөлбөрийн хүрээнд залуу малчин өрхүүд бог, бод нийлсэн 1325 малтай болсон байна.

Мөн энэхүү 25 малчин өрх гэр бүлийнхнийхээ хамт 14 хоногийн хугацаатай сүү цагаан идээ, бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтуудад хамрагдсан байна.

Тэд сүү цагаан идээгээ эрүүл ахуйн түвшинд боловсруулж зах зээлд борлуулах, аж ахуй эрхэлж сурах, бизнес төлөвлөгөө боловсруулж өөрийн өрхийн орлого, зарлагаа тооцож сурах, нэгж бүтээгдэхүүний өртгийг тооцох зэрэг мэдлэгтэй болоод зогсохгүй сургалтын дараа өөрсдөө төсөл бичиж боловсруулж сурчээ.

Хуваалцах