Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуу зохиолчид хорих ангид айлчиллаа

“Монголын залуу зохиолчдын нэгдэл”-ийн тэргүүн Н.Минжинсайхан тэргүүтэй хэсэг залуус Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 423 дүгээр ангийн хүмүүжигчдэд сэтгэл санааны дэм өгөх уулзалтыг зохион байгууллаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуу зохиолчид хорих ангид айлчиллаа
Залуу зохиолчид хорих ангид айлчиллаа. Зураг: МҮОНРТ

“Монголын залуу зохиолчдын нэгдэл”-ийн тэргүүн Н.Минжинсайхан тэргүүтэй хэсэг залуус Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 423 дүгээр ангийн хүмүүжигчдэд сэтгэл санааны дэм өгөх уулзалтыг зохион байгууллаа.

Залуу зохиолчид тус хорих ангийн хүмүүжигчидтэй уулзах үер харилцан шүлэг яруу найраг сонсож, хорих ангийн номын санд 100 гаруй ном бэлэглэжээ.

370 хүмүүжигчтэй тус ангийн дэд дарга Н.Өлзийбат "Иймэрхүү соёлын арга хэмжээ нь залууст маш их хэрэгтэй, тустай" байдгийг онцолсон байна.

Хуваалцах