Залуучууд асуудал уу, асуудал нь залуучууд уу
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулан “Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” боловсруулах ажлыг эхлүүлэн зохион байгуулж байгаа билээ.
Мэдээллийн алба

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулан “Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” боловсруулах ажлыг эхлүүлэн зохион байгуулж байгаа.
Тус ажлын хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн судлаачдын баг болон социологийн төвтэй хамтран “Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого” сэдэвт суурь судалгааны цогц төслийг хийж байгаа ба удахгүй дуусч дүн нь гарах аж.
Мөн төслийн хүрээнд эхлүүлээд байгаа томоохон ажлын нэг нь MGLRADIO 102.1 тэй хамтран “Залуучууд асуудал уу, Асуудал нь залуучууд уу” сэдэвт радио нэвтрүүлэг хийхээр болж гэрээ байгуулсан явдал юм. Тус нэвтрүүлэг нь MGLRADIO 102.1-ээр долоо хоногт хоёр удаа цацагдах ба залуучуудын өмнө тулгамдаж буй олон асуудлыг хөндөхийн зэрэгцээ шийдвэрлэх арга замуудыг тодорхойлон төрийн бодлогын хэмжээнд гаргаж тавих үндсэн зорилготой юм. “Залуучууд асуудал уу, Асуудал нь залуучууд уу” сэдэвт радио нэвтрүүлгийн эхний дугаар нь “Диплом мөнгө үү” сэдвийн хүрээнд явагдана.


















