Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуучууд хөгжлийн тухай бичжээ

“Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн хөдөлгөөнөөс “Хөгжлийн тухай диалог” нэртэй нийтлэлийн номыг өнөөдөр уншигчдад танилцууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучууд хөгжлийн тухай бичжээ
Залуучууд хөгжлийн тухай бичжээ. Зураг: МҮОНРТ

“Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн хөдөлгөөнөөс “Хөгжлийн тухай диалог” нэртэй нийтлэлийн номыг өнөөдөр уншигчдад танилцууллаа. Уг номонд “Бодлого суурьтай нам”, “Цахим ардчиллыг Монголд хөгжүүлэх нь” зэрэг 10 гаруй нийтлэл оржээ.

Чиглэл чиглэлээр мэргэшсэн залуучууд нийгмийг өөрчлөх гарцын талаар өөрсдийн нийтлэлдээ тусгасан байна. Тухайлбал Улс төрчид хамгийн түрүүнд ёс зүйтэй байх ёстой. Өөрсдөө ёс зүйтэй байж нийгэмд тэр хандлагыг бий болгох талаар Шинэчлэлийн цагаан толгой нийтлэлд бичжээ.

“Хөгжлийн тухай диалог” нэртэй нийтлэлийн номыг цаашид цуврал болгон гаргах юм байна. Номоос шинэ үеийн залуучууд улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийг хэрхэн өөрчилж болох тэдний ертөнцийг харж болох юм байна.

Хуваалцах