Залуучууд хөгжлийн төвтэй боллоо
Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксенбургийн Засгийн газар НҮБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн хүрээнд Орхон аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд Залуучуудын хөгжлийн төв энэ сарын 14-ний өд
Мэдээллийн алба

Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксенбургийн Засгийн газар НҮБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн хүрээнд Орхон аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд Залуучуудын хөгжлийн төв энэ сарын 14-ний өдөр нээлтээ хийлээ.
Залуучуудын хөгжлийн төв нь Сургалтын танхим, Олон зорилтот танхим, Зөвлөгөө өгөх өрөө гэсэн гурван өрөөтэйгөөр үйл ажиллагаа явуулж Орхон аймгийн 15-35 насны нийт өсвөр үе залуучуудад зориулсан амьдрах ухаан, нөхөн үржихүй, эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, хөдөлмөр эрхлэлт, зан үйл, харилцааны чиглэлүүдээр сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх, өсвөр үе залуучуудын оролцоог дэмжих тэдний хүсэл сонирхол хэрэгцээг хангах төрөл бүрийн сургалт зохион байгуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх интернет танхим, номын булан гэх мэт олон төрлийн үйлчилгээг үзүүлэх аж.


















