Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуучууд солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Гэр бүл, Жендерийн тэгш байдлын яамтай хамтарч Залуучууд солилцооны хөтөлбөрийг жил бүр амжилттай зохион байгуулж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучууд солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Залуучууд солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Гэр бүл, Жендерийн тэгш байдлын яамтай хамтарч Залуучууд солилцооны хөтөлбөрийг жил бүр амжилттай зохион байгуулж салбарын залуу ажилтнуудыг харилцан солилцож туршлага судлуулж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын 10 төлөөлөгчид энэ оны зургаадугаар сарын 02-ноос 11-ний өдрүүдэд тохиролцсон хөтөлбөрийн дагуу Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

Энэхүү Залуучууд солилцооны хөтөлбөр нь хоёр орны хоорондын харилцааг өргөжүүлэхээс гадна, төлөөлөгчдийг хүлээн авагч орны соёл, уламжлал, түүхтэй танилцуулахад чухал ач холбогдолтой дурсамж бүхий хөтөлбөр юм.

Хуваалцах