Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Залуучууд судлал" эрдэм шинжилгээний бага хурал болно

Залуучуудын хөгжлийн сард “Залуучуудын иргэний оролцоог дэмжье” уриаг дэвшүүлэн залуучуудын байгууллагууд олон талт үйл ажиллагаанууд хэрэгжиж байна.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Залуучууд судлал" эрдэм шинжилгээний бага хурал болно
"Залуучууд судлал" эрдэм шинжилгээний бага хурал болно. Зураг: МҮОНРТ

Залуучуудын хөгжлийн сард “Залуучуудын иргэний оролцоог дэмжье” уриаг дэвшүүлэн залуучуудын байгууллагууд олон талт үйл ажиллагаанууд хэрэгжиж байна.

Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн илтгэл, судалгааны ажлуудыг олон нийтэд хүргэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг сайжруулах зорилгоор “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны есдүгээр сарын 10-ны өдөр төрийн ордны “Иргэний танхим”-д зохион байгуулахаар болжээ.

Уг хуралд төрийн болон төрийн бус байгууллагуудыг төлөөлөл, судалгаа шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд, их дээд сургуулийн багш, оюутан залуучууд мөн залуу эрдэмтдийн төлөөлөл хамрагдах боломжтой ба эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын улс төрийн оролцоо, залуучуудын зан төлөв, нийгмийн хөгжлийн хандлага, урлаг соёлын нөлөө, хүрээлэн буй орчин гэх зэрэг залуучууд судлалыг хөгжүүлэхэд нөлөөлөхүйц гол асуудлуудаар илтгэж тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хуваалцах