Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуучуудаа нэгдэж бүтээхийг уриаллаа

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”, Хөдөлмөрийн яамтай хамтран өнгөрсөн жилээс “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрт 3.000 гаруй залуучууд хамрагдсан байна. Залуучуудыг идэвхижүүлэх, ажилтай орлоготой болгох олон санаа

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучуудаа нэгдэж бүтээхийг уриаллаа
Залуучуудаа нэгдэж бүтээхийг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”, Хөдөлмөрийн яамтай хамтран өнгөрсөн жилээс “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрт 3.000 гаруй залуучууд хамрагдсан байна.

Залуучуудыг идэвхижүүлэх, ажилтай орлоготой болгох олон санаачлагуудыг хэрэгжүүлж ажил хэрэг болгосон нь залуучуудын талархлыг хүлээсэн юм.

Тэгвэл энэ жил дээрх хөтөлбөрийн хүрээнд “Ажлын гараа”, “Цагийн ажил”, “Сумын залуус” “Ногоон ажлын байр” гэх мэт төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.

Харин “Ажлын гараа” төслийн хүрээнд залуучуудыг бригадын зохион байгуулалтанд оруулж, чиглүүлэх сургалтанд хамруулан ажиллуулахаар бүртгэлийн ажил 21 аймаг, 9 дүүрэгт явагдаж эхэлжээ.

Эдгээр залуучуудад барилга байгууламж, авто зам, төмөр зам, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй ажилтай, орлоготой болох боломж нээгдэж байна.

Залуучуудын гавшгай бригадад орж Бүтээн байгуулалтын салбарт ажиллах сонирхолтой орон нутгийн залуучууд аймгийнхаа МЗХ-ны салбар холбоонд, Улаанбаатар хотод амьдардаг бол Монголын Залуучуудын Холбооны төв байр – 103 тоотод ирж бүртгүүлэх мөн www.myjob.mn хөдөлмөр зуучлалын нэгдсэн системд бүртгүүлэх юм.

Хуваалцах