Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуучуудад зориулсан “Үдшийн цэнгүүн” 8 сарын 25 нд болно

ХАХНХЯ-аас санаачлан МЗХ хамтран зохион байгуулж буй ”Монголын залуучуудын өдөр”-ийн “Үдшийн цэнгүүн”-ийг 8 сарын 25 ны 20 цагаас Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучуудад зориулсан “Үдшийн цэнгүүн” 8 сарын 25 нд болно
Залуучуудад зориулсан “Үдшийн цэнгүүн” 8 сарын 25 нд болно. Зураг: МҮОНРТ

ХАХНХЯ-аас санаачлан МЗХ хамтран зохион байгуулж буй ”Монголын залуучуудын өдөр”-ийн “Үдшийн цэнгүүн”-ийг 8 сарын 25 ны 20 цагаас Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ. Энэхүү үдэшлэгт залуучуудын сонсох дуртай хамтлаг, дуучид ирж ая дуугаа өргөн залуустай нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх юм байна. Тодруулбал дуучин МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Лхагвасүрэн, СТА A-Cool, Бичүү, Баярцэцэг, Дэлгэрмөрөн, Реппер Жи, Хар сарнайн Амраа болон Дижитал, Татар, Лемонс, Fire, Киви, Мотив, Anemone, Тара, “Victory” охидын хамтлаг, хамтлагууд оролцохоор болжээ. Залуучуудад зориулан хийж буй энэхүү үдэшлэг нь сүүлийн жилүүдэд хийгдэж байгаагүй томоохон арга хэмжээ гэдгээрээ өмнөх жилүүдээс онцлог ажээ.

Хуваалцах