Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуучуудыг ажил, орлоготой болгох зорилготой “Оролцоо” төслийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

залуус “Оролцоо” төсөлд төрийн үйлчилгээний цахим систем (www.e-mongolia.mn)-ээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд бүртгүүлээрэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучуудыг ажил, орлоготой болгох зорилготой “Оролцоо” төслийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ
Залуучуудыг ажил, орлоготой болгох зорилготой “Оролцоо” төслийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Зураг: МҮОНРТ

Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой “Оролцоо” төслийн бүртгэл эхэлж байна.

18-34 насны, сүүлийн гурван сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуус “Оролцоо” төсөлд төрийн үйлчилгээний цахим систем (www.e-mongolia.mn)-ээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд бүртгүүлээрэй.

Төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ:

Та www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч орон “Оролцоо” төсөл гэсэн цэсэн дээр дарснаар бүртгэлийн асуултууд гарч ирнэ.

Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд өөрийн регистрийн дугаараа оруулан шалгуулах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Хуваалцах